МОНГОЛ ФРАНЦЫН ТӨВ
УЛААНБААТАР
ХИЧЭЭЛ, СУРГАЛТУУД
ФРАНЦ УЛСАД СУРАЛЦАХ
МОНГОЛ-ФРАНЦ ТӨВ
НОМЫН САН
Нүүр
XӨТӨЛБӨР
Монгол-Францын төвд тавтай морил
Монгол Францын төв Цагаан сарын баярыг тохиолдуулан 2 сарын 20-ноос 24-нийг хүртэл амарна.
ХИЧЭЭЛ,
СУРГАЛТУУД
XӨ ТӨЛБӨР
Хамт олны мэндчилгээ:
Монгол Францын төвийн хамт олон та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Шинэ жил айлчилан ирж хичээлийн шинэ улирал ч мөн эхэллээ !
2012 оны 1 дүгээр сараас 4 сарын хичээлийн улиралын төлбөр
болон хичээлийн хуваарыг татах
Даарх үнүүд 3 сарын сургалтынх болно.
Хямдрал : Оюутан нэг гэр бүлийн 2 болон төлбөрөө жилээр төлсөн тохиолдолд 10 % хөнгөлөлттэй. Мөн манай төвийн гишүүд үнэмлэхээ үзүүлж ЭРВЭЭХЭЙ франц номын дэлгүүрээр 5 % хөнгөлөлттэй үйлчилүүлэх эрхтэй.
horaires MN.pdf
Тусгай дугуйлангууд 01 сарын 26-аас эхэлнэ.
Ирж бүртгүүлэхийг урьж байна.
Кино дугуйлан: Пүрэв гараг бүр 16.00-18.00
Франц хэлийг франц киноны тусламжтайгаар сурцгаая !
Франц дууны болон Франц хэлтний дугуйлан: Пүрэв гараг бүр 16.00-18.00
Францын орчин үеийн тайзны болон Франц хэлтэн өнөөгийн хөгжмийн урлагыг нээн суралцах нь
Монгол-Францын төвийн зохион байгуулдаг олон улсын чанартай
франц хэлний түвшин тогтоох шалгалтууд
Монгол-Францын төвийн зохион байгуулдаг олон улсын чанартай франц хэлний түвшин тогтоох шалгалтууд
1.TCF-DAP- Франц хэлний мэдлэг тогтоох шалгалт-Их сургуульд элсэх диплом
Хэн өгч болох вэ : Францын их дээд сургуульд элсэхийг хүссэн оюутнууд энэ шалгалтыг заавал өгнө.
Шалгалтын хэлбэр : бичих, ойлгох чадвар, хэлний дүрэм болон бичгээр илэрхийлэх чадвар.
Хүчинтэй хугацаа : 2 жил Үнэ: 200 000 төгрөг
МФТ TCF-DAP шалгалтанд бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг, 2011 оны 10-р сарын 17-с , 3 сарын хугацаатай үргэлжлэх сургалт эхэлнэ, Төлбөр 150 000. partir du 17 octobre 2011, A2-3-с дээш түвшинтэй байх.
2011 оны 10-р сарын 15-с өмнө амжиж бүртгүүлнэ үү!!!
2.TEF- Франц хэлний түвшин тогтоох шалгалт
Хэн өгч болох вэ : Франц хэлний түвшингээ тогтоолгож олон улсын чанартай гэрчилгээ авахыг хүссэн насанд хүрэгчид
Заавал өгөх шалгалтын хэлбэр : бичих, ойлгох чадвар, хэлний дүрэм болон уншлагын чадвар
Үнэ : 200 000 төгрөг
Дагалдах шалгалтын хэлбэр : Бичих болон ярих чадвар
Хүчинтэй хугацаа : 1 жил
МФТ шалгалтанд бэлтэх сургалтыг зохион байгуулдаг. Нэмэлт мэдээллийг : 11 32 45 19
3.TEFaQ- Канадын Кебэк мужын Франц хэлний түвшин тогтоох шалгалт
Хэн өгч болох вэ : Канад улсад цагаачлахыг хүссэн хүмүүс энэ шалгалтыг заавал өгнө.
Шалгалтын хэлбэр : Ярих болон ойлгох чадвар
Хүчинтэй хугацаа : 1 жил Үнэ : 200 000 төгрөг
ժҪËÁªÐ
Хүн бүрт хүрэхүйц манай төвийн номын сан та бүхэнд маш олон төрлийн ном, сонин сэтгүүл болон DVD-ны өргөн сонголтыг танилцуулж байна. интернэтийн утасгүй сүлжээгээр үнэ төлбөргүй ашиглах болно. Манайх та бүхнийг ая тухтай таатай орчинд нөхөрсөгөөр хүлээн авах болно.
Та бүхэн франц болон монгол хэл дээрх дэлхийн франц хэлний оюуны болон уран зохиолын баялаг бүтээлүүдтэй танилцах боломжтой.
Цуглуулга:
- 4000 гаруй ном, 12 төрлийн ном /Cuisine et vins de France, Cahiers du cinema, J’aime lire, Cosmopolitain, Courrier International, Les Inrockuptibles, Francofans, La Quinzaine Litteraire, Le francais dans le monde, Astrapi, Ca m’interesse, Traduire/, сэтгүүл
-1000 DVD
Гэрээр олгох үйлчилгээ ба үнэ:
1 ном 3 долоо хоногоор
1 CD, 1 DVD долоо хоног
Утасгүй интернэттэй, үнэ төлбөргүй
Гишүүнчлэлийн үнэмлэх
10000төг, 12 сарын турш хүчинтэй
5000төг, зөвхөн оюутнуудад, 12 сарын турш хүчинтэй /оюутны үнэмлэхээ үзүүлнэ үү/
СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД
-Кино-клуб пүрэв гариг бүр 18.00цаг
-Сар бүрийн нэг хагас сайн өдөр 11 цагт Монгол Францын төвийн Кафе уулзалт
-Уран бүтээлчдийн үзэсгэлэн, ярилцлага мэтгэлцээн, кино фестиваль, хөгжмийн баяр, концертууд, үзүүлбэр тоглолтууд...
2 сарын 11 бямба гарагт 11 цагаас
« Цагаан сарын талаар үргэлж мэдэхийг хүссэн зүйлээ зоригтойгоор асууж мэдэх »
Валентины баярт зориулсан Уралдаан
Electro DJ Үдэшлэг « Stepin the city » DJ Asko урилгаар оролцоно
Шэйтан : 2 сарын 1ны Лхагва гараг 19.00
Ким Шапироны 2006 оны бүтээл 95 минут
Он солигдох тэр мөчид Барт, Ладж, Тай, Жасмин, Еив нар онцгүй байсан үдэшлэгийг орхин гарлаа. Сээтэгнүүр хүүхэн Еив тэднийг гэртээ урьлаа. Tэднийг Жосепийнд ирэхэд зуслангын байшингийн хачирхалтай харуул, цус дагуулсан уулзалт хүлээж байлаа...
Чонын гэрээ : 2 сарын 8 ны Лхагва гараг 19.00
Кристоп Гансын 2001 оны бүтээл 140 минут
1766 он, Нэгэн аймшигийн мангас Геваудон ууланд олон тооны гэмт хэрэг үйлдэн хүмүүсийг айлган амьдарсаар байлаа. Энэ мангас нь тамаас үүссэн үү эсвэл бурханы шийтгэл үү. Уг байдал нь үргэлжилсээр үндэсний хэмжээнд хүрч Хааны анхаарлыг татлаа. Түүнийг алуулахын тулд зоригт дайчинг Геваудон уулруу явууллаа. Дайчин эр энэтхэг залуу Манигийн хамтаар явлаа. Нэгэн үдэшлэгийн үеэр Фронсак Мариане Дө Моранжиастай танилцлаа.Марианы ах болох Жиан Француа улсын хамгийн нөлөө бүхий том өв залгамжлагч байв.
Добэрман : 2 сарын 15 ны Лхагва гараг 19.00
Жан Коунэны 1997 оны бүтээл 103 минут
Добэрман болон түүний бүлэг дээрэмчид сүүлийн үеийн байдлыг анхааран үзэх болсон. Банк,шуудан, бүхээгтэй тэрэг бүгдийг анхаардаг байлаа.
Үзэн ядалт : 2 сарын 29 ны Лхагва гараг 19.00
Матю Кассовитзийн 1995 оны бүтээл 95 минут
Нэг дүүргийн 3 найз өөрсдийн уйтгар залуу насаа өнгөрүүлэн арай ядан амьдардаг байв. Тэд амьдралынхаа хамгийн чухал өдрийг нэгэн үймээн шуугиантай Авдуллагийн хар тамхины хэргийн дараа үзэх байв.
Монгол Францын төвийн Кафе уулзалт:
Валентины баярт зориулсан Уралдаан Богино хэмжээний кино « Францын
соёл, таны дуртай соёл »
2 сарын 13 ны даваа гарагын 16 цагаас
өмнө оролцоорой. Шагналыг 18 цагт гардуулна.
Та бүхнийг өөрсдийн бахархал болсон Франц хэл Богино хэмжээний киноны уралдаанд оролцож 1 минутын хугацаатай богино хэмжээний клип гар утсаараа хийж гар утасны эзэн болоорой.
Хийсэн бүтээлээ номын санд 2 сарын 13 ны даваа гарагын 15 цагаас өмнө хүлээлгэн өгнө.
Шагналыг тухайн өдрийн 18 цагт гардуулна.
-1 байр : Гар утас
-2 байр : Улиралын турш франц хэлний сургалтанд үнэгүй хамрагдах
-3 байр : Франц хэлийг кинотай хослуулан суралцах дугуйланд үнэгүй хамрагдах
Electro DJ Үдэшлэг « Stepin the city » DJ Asko урилгаар оролцоно.
2 сарын 3-ны баасан гарагт I Loft д 21.30-аас эхэлнэ (+21 нас) тасалбарын үнэ 12.000 төг
Iloft
http://www.iconcept.mn/
http://www.facebook.com/iloftFunctionHouse
DJ David Asko ( франц DJ )
http://soundcloud.com/dj-david-asko-official
http://www.myspace.com/djdavidasko
Хүүхэлдэйн киноны наадам
2 сарын 13-ны даваа гарагаас 2 сарын 14 ны мягар гараг хүртэл Black Box театрт.
-2 сарын 13-нд: Францын болон гадаадын хүүхэлдэйн киног гаргах болно.
-2 сарын 14-нд: Хүүхэлдэйн кино наадмын шилдэг төслийг шалгаруулж шагналыг гардуулах болно.(Уралдаанд 2 сарын 7 наас өмнө оролцох).
Хөгжимд багаасаа сонирхолтой байсан тэрээр Асид Хаус ийг 90-ээд оны сүүлээр олонд таниулжээ.Энэ нь маш том өөрчлөлтийг бий болгож түүний түүхийн замналд нэгэн мөрийг үлдээв. Дэвид нэлээд их хэмжээний үдэшлэгүүдийг 1996 онд өөриийн байгуулсан Jumping Bass хамтлагтайгаа Лион хотод зохион байгуулж байсанаас гадна олон улсад танигдсан DJ нарыг хүлээн авдаг байжээ.
2000 оны эхээр, тэрээр Лион хотыг орхин дэлхийг тойрсон DJ аялал эхэлжээ.
/ Хятад, Испани, Бразил, Итали, Герман,Чех, Польш,Орос, Швецарь, Австри, Либан, Украйн, Япон.../ түүний энэ аялалын дараагаар түүний хөгжмийн үзэх хэв маяг Хаус, Дээп Текхаус талруу их сайжирсан.Сүүлийн жилүүдэд тэрээр жинхэнэ DJ болж, хиийсэн хөгжмийн үнэт бүтээлүүдийгээ түүнд зориулсан энэргиэ хүндэтгэгч болон хувирчээ.Тэмдэглүүштэй жил болох 2008 оноос түүнийг амжилтанд хүргэсэн бүтээл болох Сталкийн шөнө-ийг (Fusion rec / Dj Center) түүний үнэнч анд болох Да Фрэштэй хамтран бүтээжээ.Тэрээр 2009 оны 3 сард "Time To Change" бүтээлээ "Timide Rec" студид, мөн Роксипоник нь 2010 оны өвөл маш том амжилт гаргажээ. Давид нь Да фрэш Моника Круз Карл Кокс Хакэр Оксиа Бутч Марко Балия Кико Жош Үйнкс Ману Лө Малин Жулиан Жэүэйл Бэт Торрэнт Виталик Лаурэнт Гарнер Тиесто Армин Ван Бүүрэн Давид Торт Давид Гүтто Киттин Эрик Морилло нартай хамтран ажиллаж байжээ.
Мэдээлэл болон журмын талаар:
https://www.facebook.com/events/167909999977120/
http://www.facebook.com/#!/blackbox.mongolia
Шинэ оны баярын худалдааны түүхээс
Шинэ оны баярын худалдаа хийдэг уламжлал нь маш олон жилийн түүхтэй хэдий ч албан ёсоор 1570 онд бий болсон. Үүнийг Гэгээн Мартин, Гэгээн Николад зориулан тэмдэглэсээр иржээ.
Өнөөгийн бидний мэдэх Шинэ жилийн баярын худалдаа нь хамгийн анх тэмдэглэж байсантай огт адилгүй болжээ. Дундад зуунаас ч өмнө өвлийн хамгийн урт шөнө болдог өдөр ойртоход евро даяараа хамгийн урт өдрийн ирэхийг бэлэгдэж тэмдэглэдэг байжээ. Үүнээс маш олон жилийн дараагаар Гэгээн Мартины баяраар буюу 11 сарын 11 өдөр жилийн сүүлийн том яармаг худалдаа зохиогдох болжээ. Яармагийн үеэр иргэд махны худалдаачдын бэлтгэсэн гахайн махан хиам-г худалдан авдаг байжээ. Учир нь жилийн энэ үеийг өвөл болохыг угтан гахай нядалдаг байсантай холбоотой. Шинэ жилийн өмнөх бяцхан ёслолын дараагаар зөвхөн энэ үйл ажиллагаанд зориулан бэлтгэсэн шар айраг, сүүлийн ургацаар хураан авсан усан үзмээр тусгайлан эсгэж хийсэн дарс зэргийг тавьдаг. Бүх хүн жилийн энэ үед бусдад сайн зүйл хийхийг тэмүүлж, мөн түүнчлэн дараа жилдээ өөрсдийн эздэд өргүй байх, дараа улиралд хэрэгтэй ажилчдаа ажилд авахыг эрмэлздэг байжээ. Хэдэн өдрийн дараа Герман, Алзас нутагт тэмдэглэдэг шиг Гэгээн Николагийн өдрийг тэмдэглэдэг. Энэ үеэр Гэгээн Николагийн Худалдаа нэртэй бүхий л том хотуудад яармаг зохиогддог байжээ. 1434 оны нэгэн баримт энэхүү уламжлалт арга хэмжээг гэрчлэн харуулжээ. Энэ бичигт шинэ жилийн өдрөөс яг дараагийн даваа гаригт Дресд байрласан нэгэн Шрайзелмаркет-г тухай бичжээ. Сүм хийдүүд Гэгээнтнүүдийг шүтэн бишрэхэд , уламжлалыг хадгалан үлдэхэд илүүтэйгээр зорьж байлаа.
Сүм уламжлал ёс заншилыг зөв замд нь оруулсан Гэгээнтнүүдийн шүтээн тахилгад ихээхэн ач холбогдол өгч буйд санаа зовниж байлаа. Өөрчлөлт шинэчлэлтийн бараан үе буюу протестийн шашин христосын католик шашинаас XVI зууны үед салбарлах үед Гэгээн Николагийн худалдаа ХристКайндМаркет буюу Христ хүүхдүүдийг худалдаа хэмээн нэрээ сольжээ. Ийнхүү Гэгээн Николагийн худалдааг орлож гарч ирсэн энэхүү баярын худалдаа нь 1570 онд Страсбург хотноо анх зохион байгуулагджээ. Улмаар шинэ жилийн баярын худалдаануудаас Европын хамгийн алдартай нь болж чадсан байна.
Тун удалгүй олон олон хот, тосгод шил шилээ даган энэхүү худалдааг зохион байгуулж, маш олон Шинэ жилийн баярын худалдаа Авентийн өдрүүд буюу 12 сарын 25-с өмнөх өдрүүдэд зохиогддог католик сүмүүдийн баярын үеэр Европт хаа сайгүй зохиогдох болжээ.
Шинэ жилийн худалдааны уур амьсгал
За ингээд гадаа хүйтний эрч чангарч эхлэхэд томоохон хотууд болоод жижиг тосгодуудад Шинэ жилийн худалдаа өргөнөөр зохиогдох болжээ. Хүн бүр гэр бүлээрээ Шинэ жилийн баяраа халуун дотно, элбэг дэлбэг, баяр хөөртэй тэмдэглэхээр яаран тэмүүлнэ. Нэгэн гудамжнаас эхлэн тойрог болон байрласан Шинэ жилийн баярын худалдаа орой болоход мянга мянган гэрэл цацраан орчныг гайхалтай сайхан гийгүүлнэ! Талбайг дүүрэн баярын уур амьсгал орсон Шинэ жилийн баярын худалдаа Авентийн өдрүүдэд буюу 12 сарын 25-с өмнөх 4 долоо хоногийн турш үргэлжилнэ. Учир нь Шинэ жилийн худалдаа бол бусад худалдаа болон бусад бүхий л хэрэгцээг хангадаг захуудтай адил ч ид шидийн мэт хүслийг тусгайлан хангадаг билээ. Энэ үеэр жижиг мухлагуудад гар урчууд өөрсдийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ сонгон зарна. Гоёмсог лаанууд, чимэглэлүүд, бэлэгнүүд мөн амттан, жигнэмэг, чихэр жимс гээд идэх зүйлс баярын уур амьсгалтай холилдон байна.. Өнгө өнгөөр гялалзах гоёмсог бас жинхэнэ байгалын үнэрээрээ байх эд зүйлс бүхэн тухайн орон нутгийн бүтээгдэхүүнүүд болоод өөр орны бүтээгдэхүүнүүд байх бөгөөд элдэв зүйлээр дүүрэн шинэ жилийн өдрийг тэмдэглэх боломжыг олгодог. Есүс Христийг төрсөн өдрийг санагдуулах өнгө өнгийн цэцгэн хэлхээгээр дугуйрсан бүдэгхэн гэрлэн чимэглэл хийдэг.
Шинэ жилийн баярын худалдаагаар юу авах вэ?
Шинэ жилийн баярын худалдаа шинэ жилийн баярыг хамгийн сайхан баяр болгоход чухал хэрэгцээтэй бүхнийг энэхүү худалдаагаар худалдахыг санал болгодог. 3 төрлийн чухал бүтээгдэхүүнүүд энэхүү худалдаанд бий: төрөл бүрийн чимэглэлүүд, шинэ жилийн баярын оройд зориулсан хүнсний бүтээгдэхүүнүүд мөн бэлэгнүүд. Чимэглэл : Шинэ жилийн баярын худалдаа бол айл өрх бүрийн гэр орноо чимэглэн ойр дотныхон, хамаатанууд мөн Өвлийн өвгөн аавыг халуун дотноор угтан авахад хэрэгтэй бүхнээ худалдан авах гол газар юм. Хоол хүнс: Шинэ жилийн баяргүйгээр шинэ он болохгүй! Зочид өөрсдийг нь хэрхэн дайлахыг хүлээн суудаг байна! Тэдний сэтгэлээр унагахгүйн тулд Шинэ жилийн баярын худалдаа амтлаг сайхан бүтээгдэхүүнүүдийг мартсангүй. Шувууны махаар хоол хийдэг уламжлалыг махны худалдаачид жинхэнэ амтлаг сайхан бүтээгдэхүүнүүд болох өөхтэй элэг, хясаа, дун, малтуу, утсан яргай загас, ангийн мах мөн шинэхэн гаргасан мах орно. Бэлэг: Авентийн 4 долоо хоног үргэлжлэх Шинэ жилийн баярын худалдаа бол жинхэнэ халуун дотно байдал мөн баярын уур амьсгал агуулсан бэлэгнүүдийг гаргаж худалдаалдаг үе билээ. Найд нөхөддөө бэлэглэх үнэт бэлэг, дотны хүндээ бэлэглэх бэлэгнүүд гээд бүгд бий. Мөн гар урчууд энэхүү худалдааны агуулгыг агуулсан мөн өөр бусад хүслийг хангасан сайхан бэлэгнүүдийг урладаг. Эдгээр 3 төрлийн гол гол бүтээгдэхүүнээс гадна одоо бид гацуур модыг нэмж худалдан авах болсон. Шинэ жилийн баяр бол эв санаа, элэгсэг дотно байхыг бэлэгддэг баяр билээ. Та жилийн хуанли, мэндчилгээний ил захидал мөн гацуур модны цүнх худалдан авахаа битгий мартаарай, яагаад гэвэл худалдан авалтын орлогыг сайн санаат буяны байгууллагуудад хүрдэг билээ.
Олон улс, их сургуулийн болон шинжлэх ухааны түвшний хөрвөж үйл ажиллагаа явуулахад чиглэсэн Кампус Франц агентлаг нь Гадаад хэрэг, европын холбооны яам, Дээд боловсрол, сургалт судалгааны яам болон Цагаачлал, нэгдэл, иргэншил, хамтын хөгжлийн яамны харъяанд байдаг.
Дээрх яамдуудын ивээл доор болоод дээд боловсролын байгууллагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Кампус Франц нь францын дээд боловсролын сургалтуудыг дэлхий дахинаа түгээн олгох, гадаадын оюутнуудад Франц улсад дээд боловсрол эзэмших, эх орноосоо хүлээж авах улсад очиход нь зөвлөх, Франц улсад ирэх болон эх орондоо буцахад нь анхан шатны мэдээллээр хангах зорилготой.
Кампус Францын гадаад улс орон дахь явуулж буй дийлэнх арга хэмжээнүүд (үзэсгэлэн яармагууд, хурал зөвлөгөөн, сэдэвчилсэн айлчлал хийх, их сургуулиудтай танилцах) жил бүр дундажаар 160.000 үзэгчдийг хамруулдаг ба энэхүү хөтөлбөр нь ивээн тэтгэгч байгууллага, албан тушаалтнууд, дээд боловсролын байгууллагуудтай ярилцан тохиролцсоны үндсэн дээр маш өргөн хэмжээтэйгээр улс орны газар зүйн байрлалаар төлөвлөгөө бодлоготойгоор нэн түрүүнд явагддаг хөтөлбөр юм.
Олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдийн зэрэгцээ (Нөхөрсөг уулзалтууд, Их сургуулиудын үзэсгэлэнгүүд, томоохон ойн баярууд, албан ёсны тэмдэглэлт баярууд) мөн Кампус Франц байнга оролцдог арга хэмжээнүүд болон тодорхой зорилт бүхий томилолтууд, албан байгууллагуудын уулзалтууд, гадаадын их сургуулиудын захирлуудыг хүлээн авч уулзах гэх мэт ихээхэн туршлага хуримтлуулсан шинэхэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.
Кампус Франц олон улсын чанартай тусламж, хүсэлтүүдийг шийдвэрлэж мөн дээд боловсролын байгууллагууд болон өөрийн хамтран ажилладаг ажил олгогч европын томоохон агентлагуудтай бүлэг бүлгээрээ хамтран ажилладаг. Мөн Кампус Франц нь Европын зөвлөл-өөс санхүүждэг олон тооны төсөл, ялангуяа европын дээд боловсрол олгох сургалт, мэдлэг оюунаа дамжуулах мөн их сургуулиудын хамтын ажиллагааны төслүүдэд оролцдог.
Кампус Франц 89 орны 117 төв, 24 салбар нээж ажиллуулж байна.
2010 оны 9-р сар гэхэд Кампус Франц агентлагтай 248 байгууллага нэгдэн ажилладагаас 78 их сургуулиуд, 40 гаруй дээд сургууль мөн ойролцоогоор 70-д инженерийн сургуулиуд байна.
Аллианс Франсэйзүүдийн сүлжээ
Аллианс Франсэйзийг Парис хотноо анх 1883 онд үүсгэн байгуулсан бөгөөд нэгэн зууны тэртээгээс франц хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэлхий дахинаа явуулж байна. Дэлхийн хамгийн өргөн соёлын сүлжээний 1000 гаруй Аллианс Франсэйз 135 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг ба франц хэлтэн орнуудын соёлыг таниулах зорилготой бөгөөд соёлын харилцан солилцоонд тулгуурлан олон төрлийн соёлын арга хэмжээг зохион байгуулдаг.
Монгол-Франц төв буюу AFM
Монгол-Франц төв нь ашгийн бус монголын төрийн бус байгууллага бөгөөд 2005 оны 1-р сард байгуулагдсан. Чанартай сургалтууд явуулснаар цаашид мэргэжил эзэмших, франц хэлээр мэргэших хүсэлтэй олон тооны оюутан залуусын анхаарлыг татаж байна. Мөн түүнчлэн дэлхийн сонгодог зохиол бүтээлээс эхлэн орчин үеийн дэлхийн уран зохиол, соёлын баялаг сантай номын сан тэдний талархлыг хүлээдэг юм.
Байнгын явуулдаг үйл ажиллагаагуудын зэрэгцээ Монгол-Франц төв кино бүтээлээс толилуулдаг кино-клуб, кафе уух ярилцах төрөл бүрийн уулзалтууд нь хэдийнээ Улаанбаатар хот дахь франц хэлтэн хүмүүсийн танил болсон билээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын соёлын томоохон хөтөлбөрүүд жишээлбэл кино фестивалиуд, төрөл бүрийн тоглолт,арга хэмжээнүүдийг зохион байгуулагч мөн хамтран ажилладаг байгууллага билээ. Монгол-Франц төв 6 жилийн турш олон түмэнд танигдаж, тухайн цаг үеийнхээ соёл урлагын томоохон уран бүтээлчидтэй хамтран маш олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаг гол хамтрагч байгууллага болсон байна.
Гэвч өөрийн эрч хүчтэй хамт олон, хүсэл эрмэлзэлээс ч илүүтэйгээр Монгол-Франц төвийг жилээс жилд улам бүр сонирхох болсон хүүхэд залуустай хамтран өөрийн төслөө бодитойгоор хэрэгжүүлэхэд, соёлын төрөл бүрийн арга хэмжээнүүдийг улам боловсронгуй болгоход та бүхний дэмжлэг, оролцоотойгоор явуулах хэрэгтэй байна.
prog-mail-decembre2.pdf
Цагийн хуваарь:
Даваа-Баасан
9.00 - 21.00
Бямба
09.00-13.00
Утас/факс: (976) 11351914
И-мейл: afm_magicnet.mn
Интернэт хаяг : http://www.afm.mn
Хаяг:
Улаанбаатар хот, СБД 8 хороо, 11-р хороолол, Академич Содномын гудамж, МУИС-ын гадаад, оюутан багш нарын байр
Шуудангийн хаяг :
Монгол-Франц төв
Францын элчин сайдын яам
Төв шуудан ш/х 687
Улаанбаатар
Соёлын хөтөлбөрийг
ачааллах
Сэтгэгдлээ үлдээх
Холбоо барих
Ивээн тэтгэгчид