top of page
b9yoS5Cc_400x400.jpg

Монгол дахь Campus France 

Франц хэлтнүүдийн аялалд гарах таны эхний алхам

Монгол-Францын төвд Campus France булан ажиллаж байна. Хариуцсан ажилтан маань ажлын өдөр бүр та бүхнийг хүлээн авч Франц улсад франц болон англи хэлээр суралцах ямар боломж байгаа талаар танилцуулах болно. Тэрээр танд хэрхэн сургуулиа сонгох, бичиг баримтаа  бүрдүүлэх мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад тань туслах болно. 

Та бүхэн доорх хаягуудаар холбоо барьж цаг авна уу :

Утас/WhatsApp : 976 99 132 714     И-мэйл : ecf-un@afm.mn      Facebook : Campus France en Mongolie

Монгол дахь Кампус Франц

Кампус Франц нь Монгол дахь Элчин Сайдын Яамны дэргэдэх байгууллага бөгөөд одоогоор Монгол-Францын төвийн байранд байрладаг. Франц улсын Их, Дээд
сургуулиудад суралцах хүсэл эрмэлзэлтэй монгол оюутан, залууст франц улсад суралцахтай холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг. (Дотуур байр, тэтгэлэг,
амьдралын өртөг, сургалтын төлбөр, даатгал, сургуулиа хэрхэн сонгох, элсэлтийн хугацаа,
оюутны цагийн ажил г.м)


Дэлхий дахинд Кампус Франц нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсад 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Кампус Франц бол Францын Их, Дээд боловсролыг гадаадын орнуудад сурталчлах, олон улсын
оюутнуудыг угтах үндэсний агентлаг юм. Мөн францын болон гадаадын засгийн газрын тэтгэлгийг сонгох ажилд оролцдог.  

 

Монгол дахь Кампус Франц нь жилдээ дунджаар 370 хүнд ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Мөн түүнчлэн Их Дээд сургууль, байгууллагуудад очиж уулзалт зохион байгуулах мөн форум уулзалт, клуб, дугуйлан зэргийг олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулдаг. 

Anand.jpg

Alumni

Кампус Франц нь Францын Их, Дээд сургуульд суралцаж төгссөн “төгсөгчид буюу Alumni”-ийг удирдан
чиглүүлж, хариуцаж ажилладаг.
Жишээ нь жил бүр “Францад төгсөгчдийн уулзалт”-ыг зохион байгуулдаг.

 

Та энд дарж бусад мэдээлэлтэй танилцана уу.

Alumni.jpg

Подкаст

Campus France en Mongolie байгууллага нь Монсудар хэвлэлийн газар / Reader.mn подкасттай хамтран "Францад төгсөгчдийн сонирхолтой яриа" буюу “French café in UB цуврал подкаст бэлтгэж буй бөгөөд та бүхэндээ 5 дугаарыг бэлтгэн хүргэсэн. Нийт 10 дугаартай
энэхүү подкастаараа дараах сэдвүүдээр "чөлөөт буу халалт" хэлбэрээр өрнүүлдэг.

Үүнд: - Франц хэл, соёл - Францад суралцах тухай - Францын оюутнуудын амьдрал -
Францын амьдралын хэв маяг - Францын урлаг - Францын утга зохиол, философи


Хөтлөгч: - Х.Ананд Anand Rony (Франц орон судлаач, Францын Бордогийн их сургуулийн
төгсөгч)
Хөтлөгч: - Б.Дөлгөөн Dn Ay (Францын Sciences Po их сургуулийн судлаач, улс төрийн
философийн магистр)

 

Дугааруудыг энд дарж болон Youtube сувгаар болон Soundcloud, Castbox платформуудаар сонсох
боломжтой. 

French Café
bottom of page