top of page
DELF%2520Scolaire_edited_edited.png

DELF Scolaire

DELF Scolaire : Дунд сургуулийн түвшин


 

Энэхүү шалгалт нь хэнд зориулсан бэ? 

Le DELF Scolaire шалгалт нь 12-с 17 насны франц хэлийг анхлан суралцаж байгаа сурагчдад зориулагдсан. 

Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг : info@afm.mn

Түвшин

Эдгээр гэрчилгээнүүд нь CECRL буюу Европын Хэлний Нэгдсэн Мэдээллийн Хүрээлэнгээс тогтоосон түвшний шатлалын дагуу явагдана.

A
A1

Анхан шат

Танилцуулга ба эхлэл

Сурагч өөрийн хэрэгцээнд тулгуурлан өдөр тутмын энгийн хялбар хэллэгүүд болон маш богино хэмжээний тайлбарыг ойлгох чадвар эзэмшсэн байна. Өөрийгөө болон өөр хэн нэгнийг танилцуулж чадахаас гадна хэн нэгнээс амьдардаг газар, түүний харилцаа болон эзэмших зүйлсийнх нь талаар асууж бас хариулж чаддаг байна. Мөн түүнчлэн харилцан ярилцагч нь тодорхой бөгөөд удаан дэмжиж ярьж буй тохиолдолд  хялбар байдлаар ярилцаж чаддаг байх ёстой. 

Анхан шат

Бататгах шат

Уг түвшний суралцагч нь өдөр тутмын хэрэглээ болох хувийн болон гэр бүлийн энгийн мэдээлэл бусдад өгөх, худалдан авалт хийх гэх мэт энгийн болон ярианы хэллэгийг ойлгох чадвар эзэмшсэн байх болно. Суралцагч нь өдөр тутамд гарах үйл ажиллагааны энгийн мэдээллийг төвөггүй солилцох ба энгийн асуултыг  асуух болон хариулах чадварыг эзэмшсэн байх болно. Мөн түүнчлэн өөрийн ойр орчноо дүрсэлж, энгийн хэрэгцээнд нийцсэн сэдвүүдийг хөндөн ярилцаж чадна.

Дунд шат

Биеэ даасан шат

Суралцагч нь ажил, сургууль болон өдөр тутмын амьдралын ярианы гол зүйлүүдийг ойлгох чадвартай. Түүнчлэн франц хэлтэй орнуудад асуудалгүй аялах хэмжээний хэлийг мэдлэгийг эзэмшсэн байх болно. Мөн суралцагч нь өөрийн сонирхсон сэдвээр энгийн, уялдаа холбоотой яриа өрнүүлж чадна. Үйл явдал, туршлага эсвэл мөрөөдлөө франц хэл дээр бусдад хуваалцаж чадах ба зорилгоо тодорхойлж, санаа бодлоо товчоор илэрхийлж чадна.

Дунд шат

Ахисан үе

Суралцагч нь  нарийн мэргэжлийн эсвэл хийсвэр сэдэвт агуулга, нарийн төвөгтэй текстийг ойлгож чаддаг. Тэрээр төрөлх франц хэлтэнтэй аялга харгалзахгүй чөлөөтэй ярьдаг. Мөн түүнчлэн өргөн хүрээний сэдвээр өөрийгөө тодорхой нарийвчлан илэрхийлж, сэдвийг давуу ба сул талаас нь харуулан тайлбарлаж чадна.

A2
B1
B2
Enveloppé de rouge

Утас

 + 976 11 351 914

И-мэйлl 

Биднийг дагаарай!

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page