top of page
logo_junior.png

DELF Junior

DELF Junior : Niveau école secondaire


 

Энэхүү шалгалт нь хэнд зориулсан бэ? 

DELF Junior нь дунд сургуулийн франц хэлийг анхлан суралцаж байгаа 12-с 17 насны өсвөр насныханд зориулагдсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг   : info@afm.mn

Түвшин

Эдгээр гэрчилгээнүүд нь CECRL буюу Европын Хэлний Нэгдсэн Мэдээллийн Хүрээлэнгээс тогтоосон түвшний шатлалын дагуу явагдана.

A
A1

Анхан шат

Эхний алхам

Суралцагч нь өдөр тутмын болон энгийн хар ярианы яриаг ойлгож, ашиглах чадварыг эзэмшсэн. Тэрбээр өөрийгөө эсвэл хэн нэгнийг бусдад танилцуулж чадах ба бусдаас хаана амьдардаг зэрэг энгийн асуултуудыг асуух болон хариулах чадварыг эзэмшсэн байх болно. Харилцан ярьж байгаа хүн нь удаанаар энгийн сэдвээр харилцахад бүрэн дүүрэн ойлгоно.

Анхан шат

Бататгах шат

Уг түвшний суралцагч нь өдөр тутмын хэрэглээ болох хувийн болон гэр бүлийн энгийн мэдээлэл бусдад өгөх, худалдан авалт хийх гэх мэт энгийн болон ярианы хэллэгийг ойлгох чадвар эзэмшсэн байх болно. Суралцагч нь өдөр тутамд гарах үйл ажиллагааны энгийн мэдээллийг төвөггүй солилцох ба энгийн асуултыг  асуух болон хариулах чадварыг эзэмшсэн байх болно. Мөн түүнчлэн өөрийн ойр орчноо дүрсэлж, энгийн хэрэгцээнд нийцсэн сэдвүүдийг хөндөн ярилцаж чадна.

Дунд шат

Хэрэглээний шат

Суралцагч нь ажил, сургууль болон өдөр тутмын амьдралын ярианы гол зүйлүүдийг ойлгох чадвартай. Түүнчлэн франц хэлтэй орнуудад асуудалгүй аялах хэмжээний хэлийг мэдлэгийг эзэмшсэн байх болно. Мөн суралцагч нь өөрийн сонирхсон сэдвээр энгийн, уялдаа холбоотой яриа өрнүүлж чадна. Үйл явдал, туршлага эсвэл мөрөөдлөө франц хэл дээр бусдад хуваалцаж чадах ба зорилгоо тодорхойлж, санаа бодлоо товчоор илэрхийлж чадна.

Бие даасан шат

Ахисан түвшин

Суралцагч нь  нарийн мэргэжлийн эсвэл хийсвэр сэдэвт агуулга, нарийн төвөгтэй текстийг ойлгож чаддаг. Тэрээр төрөлх франц хэлтэнтэй аялга харгалзахгүй чөлөөтэй ярьдаг. Мөн түүнчлэн өргөн хүрээний сэдвээр өөрийгөө тодорхой нарийвчлан илэрхийлж, сэдвийг давуу ба сул талаас нь харуулан тайлбарлаж чадна.

A2
B1
B2
Enveloppé de rouge

Утас

 + 976 11 351 914

И-мэйл

Биднийг дагаарай!

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page