top of page
logo-delf-dalf.jpg

DELF/DALF-н олон улсын шалгалт

DELF : diplôme d’études en langue française (A1, A2, B1 et B2)

DALF : diplôme approfondi en langue française (C1 et C2)

Юугаараа онцлог вэ?

Энэхүү шалгалт нь дэлхий аль ч улсад хүчин төгөлдөр ба насан туршид хүчин төгөлдөр байдагаараа онцлог юм :

• таны товч намтрыг баяжуулна

• ажилд орох

• Францын их сургуулийн бакалаврт (DELF B2) магистерын түвшинд (DALF C1) шаардлагатай байдаг.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг : info@afm.mn

Түвшингүүд

Эдгээр гэрчилгээнүүд нь CECRL буюу Европын Хэлний Нэгдсэн Мэдээллийн Хүрээлэнгээс тогтоосон түвшний шатлалын дагуу явагдана.

A
A1

Суурьгүй анхан шат

Суурь мэдлэг

Энэхүү түвшинд та өөрийгөө танилцуулах, өөрийн хийсэн зүйлс болон  дуртай зүйлийнхээ талаар ярих эсвэл энгийн асуулт асууж сурах болно. Энэхүү эхний шат нь таны Франц хэлний мэргэжилтэн болох замын эхний алхам юм.  

Анхан шат

Хэрвээ та аялалд гарахаар бол ?

Энэхүү түвшин нь таны франц хэлний суурь мэдлэгийг илүү бататгаж өгнө. Хэрваа та Франц руу аялалаар явах гэж байгаа бол энэхүү түвшин таны хэрэгцээнд яг тохирох болно. Та төрөл бүрийн том сэдвээр ярилцаж чадахгүй ч гэсэн амралтын өдрөө төлөвлөж, очих гэж буй газрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрийн болон бусдын дурсамжийг хуваалцаж ойлгох бүрэн чадварыг эзэмшсэн байх болно.

Чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх

Үгүй ээ, би санал нийлэхгүй байна...

Тиймээ! Та энэ хүртэл ирсэн байна! Та өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөл болон хүслээ бусдад илэрхийлж чадах түвшинд хүрсэн байна. Энэхүү түвшинд та яагаад санал нийлж байгаа эсвэл нийлэхгүй байгаа талаараа  бусдад тайлбарлах чадвартай болно. B1 нь дунд түвшний эхлэл ба хэрэв та Францад амьдрах гэж байгаа бол энэхүү түвшинд өдөр тутмын амьдрал, ажил мэргэжлийн үндсэн асуудалыг төвөггүйгээр ойлгох төдийгүй ба найд нөхөдийн харилцаа ч үүсгэж чадна. 

Чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх

Би энэ талаар ярилцмаар байна

Тийм ээ, хэрвээ та Францын их дээд сургуулиудад суралцах зорилготой байгаа бол таны хүссэн түвшин бол B2 юм. Яагаад гэвэл энэхүү түвшинд та бусадтай бүх сэдвээр мэтгэлцэх чадвартай болно. Та ямар нэгэн асуудалгүйгээр эссэ бичих чадварыг эзэмших ба бусадтай чөлөөтэй ярилцах түвшинд хүрэх болно.

Ахисан түвшин

Бараг л мэргэжлийн

С1-н хэл шинжлэлийн хувьд мэргэжлийнх гэж хэлж болно. Та франц хэлтэн орнуудад ямар ч асуудалгүй ажиллаж амьдрах чадвартай болох ба энэ их дээд сургуулийн түвшин юм. Та франц хэл соёлыг нэвтэрхий эзэмшсэн гэж хэлж болох ба алдарт зохиолч  Александр Дюма шиг л францаар ярьж бичиж чадна гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Хэрвээ та францын байгууллагад ажиллахаар зорьж байгаа бол С1 түвшин эзэмшсэн гэж CV-гээ баяжуулаарай!

Бие даасан түвшин

Яг л төрөлх франц хэлтэн шиг

С2 түвшинг бүрэн дүүрэн эзэмшсэн бол та яг л Balzac шиг төрөлх франц хэлтэн мэт бүх сэдвээр чөлөөтэй ярилцаж ойлголцох болно. Одоо танд ердөө л Edith Piaf болон Michel Sardou-н дууг цээжээрээ дуулж сурах л үлдлээ.

A2
B1
B2
C1
C2
Enveloppé de rouge

Утас

 + 976 11 351 914

И-мэйл

Биднийг дагаарай!

  • Facebook
  • Instagram
  • YouTube
bottom of page