
Бид Au Pair хөтөлбөртэй хамтран ажиллах гэрээ зурлаа
Франц улсад Франц хэлийг хамгийн хямд зардлаар сурах AuPair Эйфел хөтөлбөр Монголд анх удаа хэрэгжиж эхэллээ.
2025 оны 8-р сарын 07-ны өдөр Mongolian AuPair агентлаг болон Монгол-Францын төв “AuPair олон улсын соёлын солилцооны хөтөлбөр” ийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.
Mongolian AuPair агентлагийн Монгол залууст Франц хэлийг орчинд нь сурах, Франц соёлоос суралцах боломжийг олгох AuPair Эйфел хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хоёр талын туршлага, итгэлцэлд суурилсан урт хугацааны үр дүнтэй түншлэлийг эхлүүлж байна.
Талууд хоёулаа энэ онд 20 жилийн тохиож байгаа бөгөөд энэхүү түүхэн давхцал нь хамтын ажиллагаанд онцгой үнэ цэнийг нэмж байгаагаараа онцлог юм.
Гарын үсэг зурах үйл ажиллагаа нь Mongolian AuPair агентлагийн сургалтын танхимд болж өндөрлөсөн бөгөөд талуудын төлөөлөл оролцож, гэрээний нөхцөл, хамтын зорилтыг танилцуулан албан ёсоор баталгаажууллаа.
AuPair олон улсын соёлын солилцооны хөтөлбөрийн тухай:
AuPair хөтөлбөр нь 18-26 насны залууст зориулсан 56 жилийн түүхтэй олон улсын соёлын солилцооны хөтөлбөр юм.
1969 онд Гэрээг баталсан Европын хамгийн анхны 8 улсын нэг Франц улс бөгөөд Францын Страссбург хотноо батлагдсан түүхтэй. Уг хөтөлбөр нь дэлхийн 45 оронд хэрэгждэг бөгөөд тэдгээр улсуудын агентлагууд IAPA /International au pair association/ буюу олон улсын AuPair-н холбооны стандартын дагуу ажилладаг.
Хөтөлбөрийн хүрээнд залуус тухайн улсад 1 жилийн хугацаанд амьдрангаа, орчинд нь хэл сурах, соёлтой нь танилцах боломжтой бөгөөд амьдрах зардал зэргийг тухайн орны зочин гэр бүл хариуцдаг нь залуус хэл сурахдаа анхаарлаа хандуулах боломжийг олгож өгдөг.
Mongolian AuPair агентлаг нь 20 жилийн ойн хүрээнд Франц улсад Монгол залуус 1 жил AuPair хөтөлбөрт хамрагдах боломжийг Монголд анх удаа нээж байна.
Хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл мэдээлэл авах формыг бөглөөрэй. https://forms.greensoft.mn/796/form/23
Вебсайт: https://mongolianaupair.com/
Утас: 7711-6906
#alliance #францхэл #ХЭЛ #Франц #ФранцМонгол #ХамтынАжиллагаа #aupair #aupairlife #аялал #Европ #БОЛОМЖ #Сурцгаая #гадаад #гадаадхэл #виз #шенген #Хөтөлбөр #aupairs

ФРАНЦ ХОТХОН 2025
Франц соёлыг Франц хотхоноос...
Монгол, Франц хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх "Франц хотхон" арга хэмжээ энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээний үеэр Франц улстай холбоотой дипломат, боловсрол, соёлын байгууллагууд, бизнес, худалдаа, аялал жуулчлалын компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулж, сонирхолтой үзэсгэлэн гаргахын зэрэгцээ та Францын алдартай хоол, амтат нарийн боовнуудыг амтлах боломжтой.
Мөн гайхалтай франц урлаг, соёлын үзүүлбэрүүд таныг хүлээж байна!
Францын хоол, соёл, бизнес, урлагийг нэгэн дор мэдрэх "Франц хотхон" арга хэмжээнд та бүхнийг урьж байна!
Хамтран зохион байгуулагч:
Ambassade de France en Mongolie
French Mongolian Chamber of Commerce - FMCCI
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department

ФРАНЦ ХЭЛТНҮҮДИЙН БАЯР 2025
Өдгөө франц хэл нь 28 орны албан ёсны хэл бөгөөд дэлхий дахинд 450 сая хүн франц хэлээр ярьдаг.
Мөн франц хэл нь дэлхийд хамгийн их хүн ярьдаг хэлээрээ 5-т жагсдаг юм. 🇫🇷🇫🇷
Баярын хүрээнд бид дараах тэмцээнүүдийг зохион байгуулах юм:
1. Франц дууны тэмцээн /A1-A2-B1-B2 түвшин/
2. Франц шүлгийн тэмцээн /А1-А2 түвшин/
3. 10 үгээр наадъя зохион бичлэгийн тэмцээн /B1-B2 түвшин/
4. Чээж бичгийн тэмцээн /A1-A2-B1-B2 түвшин/
5. Алтан өд тэмцээн /A2-B1-B2 түвшин, зөвхөн Монгол-Францын төвийн суралцагч нар/
6. "Défi Inter Alliances" Франц хэл, соёлын талаар асуулт хариултын тэмцээн /A2-B1-B2 түвшин, зөвхөн Монгол-Францын төвийн суралцагч нар/
🔗Бүх тэмцээнүүдэд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд шагналтай. Та дараах QR кодоор тэмцээнд бүртгүүлэх боломжтой:
2025 оны ивээн тэтгэгчид

).png)
.png)


И-мэйл : info@afm.mn
Утас : + 976 11 351 914
Хаяг
УБ хот, СБД, 6-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбайн зүүн талд, Ханбогд Кашимер барилгын 5 давхарт
Ажлын цаг
Даваа-Бямба гарагуудад 10:00 - 19:00
© 2021 - Alliance Française d'Oulan-Bator. Mongolie